Швед хэлний ахисан шат – Svenska fortsättning

0
Certificate

Paid

Language

Level

Beginner

Last updated on February 17, 2025 3:41 pm

Learn Swedish language and grammar rules with this comprehensive course. Improve your reading, writing, and speaking skills. Suitable for beginners and those who want to enhance their knowledge. Start today and master the fundamentals of Swedish.

Add your review

What you’ll learn

  • Ахисан шатны швед хэлний дүрэм
  • 1000 шинэ үг
  • Дэлгэрэнгүй өгүүлбэр ашиглаж өөрийгөө ойлгуулж сурах
  • Ярианы түвшингөө илүү ахисан түвшинд хүргэнэ

Энэхүү ахисан шатны хичээлийг үзсэнээр та Швед хэлний үндсэн гол дүрмийн нэг болох нийлмэл өгүүлбэрийн бүтэц (Huvudsats+Bisats) дээр ажиллаж сурах бөгөөд нэр үгийн тодорхой хэлбэр (Substantiv bestämd form), хамаатуулахын төлөөний үг (Possessiva pronomen), тэмдэг нэр (Adjektiv), үйл үгийн өнгөрсөн цаг(Preteritum), туслах үйл (Hjälpverb) үг, цаг хугацаа заасан угтвар үгийн дүрэм (Tids prepositioner) гэх мэтчилэн UDEMY дээр байгаа LÖRDAGS SVENSKA -ийн анхан шатны хичээлтэй харьцуулахад илүү нарийн дүрмүүдийг сурах болно.

Дүрмээ хичээлээ илүү сайн ойлгож, мэдлэгээ өөртөө суулгаж авахын тулд доорх аргыг хэрэглээрэй.

Дүрмийн хичээлээ нийт 3 удаа нэг дор сууж байгаад үзэх: эхлээд үзэхдээ зүгээр үзэх, хоёр дахаа үзэхдээ ойлгосноо тэмдэглэж аваад үзэх, гурав дахаа үзэхдээ тэмдэглэж авсанаа видео хичээлтэйгээ тулгаад үзнэ. 

Энэхүү аргаа нэг дүрмэн дээрээ хэдэн ч удаа давтаж хэрэглэж болно.

Мөн энэхүү сургалтанд швед хэлний өдөр тутмын хэллэгүүд (fraser) бөгөөд өдөр тутмын хэллэгүүдийг өгүүлбэрээр тэр чигт нь цээжлэснээр швед хэлээр сонсоод ойлгох, уншаад ойлгох мөн ярих чадвараа илүү хурдан хөгжүүлэх боломжтой болох юм.

Дүрмийн видео хичээлүүдээ үзсэнийхээ дараа ойлгосон үгүйгээ шалгах тухайн дүрэмтэй холбоотой дасгал ажил мөн гэрийн даалгавараа хийснээр үзсэн дүрмээ илүү бататгах болно.

Харин нэмэлт материалууд хэсэгт швед хэлээ хэрхэн ашиглаж болох талаар зөвлөгөөнүүд болон швед хэл дээрх сонирхолтой нэвтрүүлэг, дуу хөгжим, мэдээний хуудсуудыг санал болгосон байгаа. Та Швед хэлийг хэр их ашиглана таны швед хэл төдий чинээ хурдан сайжрах болно. Тиймээс өөрийн чадах хэмжээнд швед хэл дээр уншиж, сонсож, бичиж мөн ярих нь швед хэлийг хурдан сурахад маш чухал юм. Нэмэлт материулаад хэсэгт байгаа мэдээллүүдээс сонгоод өөрт таалагдсан мэдээллээ өдөр тутамдаа ашиглаарай. 

Who this course is for:

  • Швед хэл сурахыг хүсч байгаа хүн бүр
  • Швед хэлний анхан шатны сургалтанд суусан хүмүүс
  • Швед хэлний дүрмээ ахисан шатанд гүнзгийрүүлж үзэхийг хүсч байгаа хүмүүс
  • Туслах өгүүлбэр/Bisats ашиглаж сурахыг хүсч байгаа хүмүүс

User Reviews

0.0 out of 5
0
0
0
0
0
Write a review

There are no reviews yet.

Be the first to review “Швед хэлний ахисан шат – Svenska fortsättning”

×

    Your Email (required)

    Report this page
    Швед хэлний ахисан шат – Svenska fortsättning
    Швед хэлний ахисан шат – Svenska fortsättning
    LiveTalent.org
    Logo